Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч, хувьцаа эзэмшигчид, ажилтан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилье.

Бид улс орныхоо эдийн засагт үзүүлэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих, бичил бизнес эрхлэгч иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг уян хатан, харилцан ашигтай нөхцлөөр хүргэж байна.

Манай ББСБ нь банк бус санхүүгийн салбарын анхдагчдын нэг бөгөөд СЗХ-ны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажилласнаар  салбартаа манлайлагч нь байж чадлаа.

Бидний түүхэн хуудас эргэсээр даруй 20 жилийг ардаа үдсэн энэ бүх хугацаанд ололт, амжилттай ажиллахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, дэлхий дахины санхүүгийн хямрал зэргээс хамааран манай компанийн хувьд эрсдэл даасан он жилүүдийг харилцагч, хамтрагч, хувьцаа эзэмшигч, ажилтан нэг бүрийн харилцан ойлголцож, хамтран ажилласны хүчээр даван туулж чадсан байна.

Бид салбартаа тэргүүлэх хэмжээнд тооны болон чанарын үзүүлэлтийг жилээс жилд бататган ажиллахын зэрэгцээ харилцагчиддаа нийгмийн хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг хүргэн, хөгжил дэвшилд хамтын хүчээр түүчээлэн хүрч, амжилтын түүхээ бүтээсээр байх болно гэдэгтээ итгэл дүүрэн байна.

“Газаркапитал партнерс ББСБ”-ийн 20 жилийн түүхийн бүхий л цаг үед хамтран ажилласан  харилцагч, хамтрагч, хувьцаа эзэмшигчид, ажилтан та бүхэндээ аз жаргал хүсэн ерөөж, ирж буй 2024 онд ажил үйлс нь өөдрөг, амжилт ололт дүүрэн  өөдлөн дэвших өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХАРИЛЦАГЧИЙН АМЖИЛТ-БИДНИЙ АМЖИЛТЫН БАТАЛГАА

Та бүхнийг хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл