Энтертайнмент

Хөлбөмбөгийн мэдээний хураангуй

2020-07-07

    Хөлбөмбөгийн эргэн тойронд болж буй сүүлийн үеийн мэдээллийг цөөн өгүүлбэрээр тоймлон хүргэж байна. 

  • RB Leipzig-г дасгалжуулж байсан Ralf Rangnick дараа улирлаас эхлэн AC Milan клубийг дасгалжуулахаар тохиролцжээ. (Guardian)
  • Aston Villa-н туслах дасгалжуулагчийн албыг хашиж буй John Terry Championship лигийн Bristol City клубийн дараагийн ахлах дасгалжуулагч болохоор яригдаж байна. (Football Insider)
  • 22 настай Морокко гаралтай тоглогч Achraf Hakimi Real Madrid-г орхиж, Inter Milan-д нэгдэх болсон шалтгаан нь Zinedine Zidane байсан хэмээн түүний агентлагаас мэдээллээ. (Marca)
  • COVID-19 цар тахлын нөлөөнөөс үүдэн Real Madrid клуб энэ зун тоглогч худалдан авахгүй. Харин Gareth Bale тэргүүтэй тоглогчдыг зарж, 190 сая фунтын ашигтай ажиллана хэмээн тооцоолсон байна. (Marca)
  • Juventus клуб Chelsea-н Итали хагас хамгаалагч Jorginho-г сонирхож буйгаа мэдэгдлээ. (Tuttosport)
  • Arsenal-тай нэр холбогдоод байсан RB Leipzig-н Франц хамгаалагч Dayot Upamecano-г баг нь гэрээгээ сунган хэмээн найдаж буй аж. (Mirror)
  • 2021 онд гэрээ нь дуусах Австри хамгаалагч David Alaba-д Bayern Munich клуб клубтаа үлдэх эсвэл Premier League-рүү явах эсэх шийдвэр гаргах эрхийг нь өгчээ. (Mirror)
  • Celtic клубийн Франц довтлогч Odsonne Edouard (22 нас)-н төлөө Crystal Palace клуб 25 сая фунтын санал тавихаар зэхэж байна. (Sun)
  • Bournemouth-н ахлах дасгалжуулагч Eddie Howe багийнх нь тоглогчид болох Nathan Ake, Joshua King нарын хамт энэ зун багийг орхих магадлалтай. (Mail news)
  • Lazio-н хагас хамгаалагч Milinkovic-Savic-ын төлөөх өрсөлдөөнд Manchester United, Real Madrid, Chelsea, PSG зэрэг багууд өрсөлдөж байгаа ба одоогоор Real Madrid, Chelsea нарыг илүү сонирхож байгаа аж. (Gazzetta dello Sport)
  • Manchester United, Manchester City нар Napoli клубийн Сенегал хамгаалагч Kalidou Koulibaly болон Inter Milan-ы Словиак хамгаалагч Milan Skriniar нарыг сонирхож байна. (Independent)
  • Chelsea-н ахлах дасгалжуулагч Frank Lampard West Ham-н Англи хагас хамгаалагч Declan Rice-г сонирхож буйгаа мэдэгдлээ. (Times)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.