Нийгмийн хариуцлага

"Газаркапитал партнерс " ББСБ хамт олон 34 дэх удаагийн номын баярт оролцлоо.

2023-09-18

"Газаркапитал партнерс " ББСБ хамт олон жил бүр номын баярын өдрүүдэд уншигч, зохиолч гээд номын баярт оролцож буй бүх хүмүүст зориулан номын хавчуурга бэлэглэдэг уламжлалтай . Энэ удаагийн  34дэх номын баяраар ОБЕГ-ийн бэлэн бай аяны хүрээнд үер ус байгалийн гамшгийн үед хэрэглэгдэх эд зүйлсийн жагсаалт, мөн ус чандмань эрдэнэ усаа хайрлая сэдэвт номын хавчуургануудыг номонд дуртай хүн бүхэнд тарааж , хүргэж ажиллалаа . Хүүхэд багачууд, залуус ихээр зорин очиж өөрийн хайртай зохиолчтойгоо уулзаж ,зохиолчид  өөрийн уран бүтээлээрээ хайртай уншигчидтайгаа уулзах боломж олгосон энэхүү  баярт арга хэмжээнд  та ч мөн гэр бүл хайртай дотны хүмүүсийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийн  зорин очиж , номонд хайртай мянга мянган залуусын эгнээнд нэгдээрэй гэж уриалж байна.  

Ном бол ертөнцийг харах цонх юм.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

ГАЗАРКАПИТАЛ ПАРТНЕРС ББСБ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.