Нийгмийн хариуцлага

"VERBIST" төвийн хүүхдүүдэд бяцхан хандив хүргүүлэв.

2023-06-27

"Газаркапитал партнерс" ББСБ зохион байгуулж буй Хүүхдийн баяр-2023 баярын өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдсан сайн үйлсийн ажил маань амжилттай болж өндөрлөлөө. Манай байгууллагын хамт олон сэтгэлээрээ нэгдэж БГД-т байрлах "VERBIST" асрамжийн төвийн хүүхдүүдэд хэрэгтэй зүйлс болон бяцхан гарын бэлэг гардуулан өгсөн юм. Тус үйл ажиллагааны хүрээнд ажилтан тус бүр хүүхдүүдэд зориулж хүүхдэд хэрэгтэй хөгжлийн ном, тоглоом , хувцас зэрэг хүүхдэд хэрэгтэй зүйлсийг хандивласан юм. Хүүхэд бүр нь хөгжиж, инээд хөөрөөр бялхсан, аз  жаргал цацруулсан "VERBIST" төвийн хамт олондоо хамтран ажилласанд баярлалаа. 

Хүүхдийн зүрхэнд сүүдэр бүү тусаасай. 

Хүүхдийн ертөнц үргэлж гэрэлтэй байгаасай. 

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.