Мэдээ, мэдээлэл

МББСБ ХОЛБООНЫ МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ

2023-05-15

“Газаркапитал партнерс” ББСБ нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо гишүүн байгууллагуудын хамтаар “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д байрлах өөрийн нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-д энэ удаагийн мод тарих арга хэмжээг 2023 оны 05-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулан 600 гаруй модыг хамтдаа тарьж хүлээлгэн өглөө. Модны усалгаа энэ сараас эхлэн цаг агаарын байдлаас хамааран 7 хоногт 1-2 удаа усалгаа хийгдэх бөгөөд одоогоор цэцэрлэгт хүрээлэнд нийт 8 төрлийн 2240 ширхэг модыг тарьж ургуулж байна. 
Ногоон ирээдүй төлөө хамтдаа тэмүүлж буй нийт банк бус санхүүгийн байгууллагууд, хамт олондоо баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.