Мэдээ, мэдээлэл

АЖИЛТНЫ ЯРИЛЦЛАГА-003

2021-06-22

Газар капитал партнерс ББСБ -ын Ахлах нягтлан бодогч М.Мөнхбат

Би 2016 оны 10-р сард ажлын анкет ирж бөглөж байлаа. Тэгэхэд үүдэнд хурлын өрөөнд бөглөчхөөд ямар гоё тохижилттой гоё байгууллага вэ? ажилд орчих юмсан гээд гарч байсан. Хэд хоногийн дараа ирж ажлын ярилцлагад орно уу гэж дуудахад их баярлаад хамгийн гоё дээрээ тавиад л очиж байж билээ. Ажлын ярилцлагад орж байхдаа их сандарч байсан шүү.

Удалгүй утастаад ажилд тэнцсэн сарын эхний өдөр ирж ажилдаа ороорой гээд л энэ сайхан хамт олны дунд орж ажиллаж байжээ.Найрсаг хамт олон дунд ороод их ч зүйл сурч байна.

Олон хүнтэй харьцаж ажилладаг бөгөөд хүн бүрийн санхүүгийн мэдлэг өөр өөр байдаг. Үүнтэй холбоотойгоор харилцагч нарт зөвлөгөө мэдээлэл их хүргэдэг. Манайд сар бүр ирж тооцоо нийлдэг харилцагч байдаг хүн бүрийг энэ харилцагч шиг хариуцлагатай байгаасай гэж боддог.

Харилцагч нар авсан зээл нь өөрт нь маш их ашиг өгөөжөө өгсөн баярлалаа гэдэг үгнээс их урам авдаг даа. Тэр хүмүүсийн санхүүгийн хэрэгцээнд нь тусалж чадаж байгаа компаниараа бахархдаг.

Харилцагч нартай найрсаг сайхан харьцах нь маш чухал. Учир нь бид бол байгууллагын өнгийг тодорхойлж байгаа ажилтнууд. Үл ойлголцлоос болоод манайд орох өгөөжийг хаах аюултай гэж боддог. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шиг ажил дээрээ үргэлж эерэг харилцааг баримталж ажиллахыг хичээдэг.

Харилцагчийн амжилт - Бидний амжилтын баталгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.