Бидний тухай
Манай хамт олон

Манай ББСБ нь 2004 оны 8 сард СЗХорооноос тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулсан ба бичил санхүүгийн салбарын анхдагч юм. Монгол банк, СЗХорооны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажилласан 16 жилийн хугацаанд салбарын ББСБ-уудаа манлайлан ТОР ББСБ-д орох үзүүлэлтийг бий болгож чадсан төдийгүй Татварын Ерөнхий газраас Найдвартай татвар төлөгч, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Найдвартай шимтгэл төлөгч , МҮХАҮТэнхмээс Монголын ТОР 150 аж ахуйн нэгжээр шалгарсан  зэрэг амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид харилцагч нарынхаа эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн СЗХорооноос дараах тусгай зөвшөөрлийг аван харилцагч нартаа үйлчилж байна. Үүнд:

  1. Зээлийн үйл ажиллагаа
  2. Итгэлцлийн үйлчилгээ
  3. Валют арилжаа
  4. Төлбөрийн баталгаа гаргах
  5. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө, мэдээлэл өгөх

Харилцагчийг халамжлах УХААЛАГ зарчмыг баримтлан ажиллаж байна.

 


Манай ББСБ нь харилцагчийн бичиг баримтыг цахим хэлбэрээр бүрдүүлэх тогтолцоог нэвтрүүллээ. Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс харилцагчийн зөвшөөрөлтэйгээр мэдээлэл, лавлагааг авснаар харилцагчид илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж олгож байгаагаараа давуу талтай юм.

 

Удирдлагын баг

C.Мөнхгэрэл

Гүйцэтгэх захирал

Б.Нарангарав

Санхүү тайлан бүртгэлийн газрын захирал

Б.Доржсүрэн

Салбар удирдлага зээлийн газрын захирал

Л.Батбаяр

Хан-Уул салбарын захирал

Я.Баярмаа

Дархан-Уул салбарын захирал

М.Даваадорж

Баянзүрх салбарын захирал

Ө.Батболд

Сонгинохайрхан салбарын захирал

Н.Золжаргал

Сүхбаатар салбарын захирал

Г.Сувданчимэг

Баянзүрх-2 салбарын захирал

Баянгол

Баянгол салбарын захирал

Тусгай зөвшөөрөл
Зээл олгох үйлчилгээ
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацаат, уян хатан нөхцөлтэй зээлийн санал болгож байна.
Валют арилжаа
Тус ББСБ нь 2009 онд валют арилжаа эрхлэх зөвшөөрөл авч иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зах зээлийн бодит ханшаар валют худалдах, худалдан авах үйлчилгээг үзүүлж байна.
Итгэлцлийн үйлчилгээ
Харилцагчийн мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр 6 ба түүнээс дээш сарын хугацаатай гэрээ байгуулан авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажилладаг үйлчилгээ юм.
Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх
Иргэд, хуулийн этгээдэд тэдний хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг.
Төлбөрийн баталгаа
Тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргах үйлчилгээ үзүүлж байна.
Түүхэн хөгжил
2004 он
  • 2004 оны 8-р сарын 9-нд Монгол банкнаас Банк Бус Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван “Газар партнерс ББСБ” ХХК нэртэйгээр   Улаанбаатар хотноо байгуулагдсан.
  • Анх 100.0 сая төгрөгийн дүрмийн сантай, 5 ажилтантай 10-р сарын 7-ны өдөр нээлтээ хийж харилцагч, үйлчлүүлэгчдээ үйл ажиллагаагаа хүргэж байв.
2005 он
  • Монгол улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран шалгаруулдаг “ТОП-5   ББСБ”-ын нэгээр анх удаа шалгарав.
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг  тогтмол ханган ажиллаж, Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх   эрхийг авсан цөөн тооны ББСБ-ын нэг болов.
2006 он
  • Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр 2 дахь удаагаа шалгарав.
  • Нийслэлийн татварын байгууллагын иж бүрэн шалгалтанд   ямар нэгэн зөрчил, дутагдалгүй хангалтай сайн үнэлгээ авсан   бөгөөд Татварын Ерөнхий Газраас “Найдвартай татвар төлөгч”   өргөмжлөлөөр шагнуулав.
2007 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр дахин шалгарав.
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтаар ямар нэгэн   зөрчил дутагдалгүй сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт  дүгнэлт авав.
2008 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр дахин шалгарав.
2009 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр 5 дахь удаагаа дараалан шалгарав.
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтуудаар ямар нэгэн   зөрчил дутагдалгүй сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт   дүгнэлт авав.
  • СЗХ-оос Валют арилжаа эрхлэх зөвшөөрөл авч зах зээлийн   бодит ханшаар валют худалдах, худалдан авах үйлчилгээг   үзүүлж  эхлэв.
2010 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 6 дахь удаагаа дараалан шалгарсан.
  •  
  • Нийслэлийн татварын байгууллагын иж бүрэн шалгалтанд   ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллаж байгаа гэсэн дүгнэлт   авсан.
  • “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл авсан.
2011 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 7 дахь удаагаа дараалан шалгарав.
2012 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 8 дахь удаагаа дараалан шалгарав.
2013 он
  • Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 9 дэх удаагаа дараалан шалгарав.
  • 2013 оны 1-р сараас эхлэн Хан-Уул дүүрэгт анхны салбараа   нээв.
2014 он
  • 2014 оны 1-р улиралд орон нутагт буюу Дархан-Уул аймаг, Баянзүрх дүүрэгт салбараа нээн ажиллаж байна.
  • 2014 оны 2-р улиралд Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй САЙН ажиллаж байгаа гэсэн үнэлэлт дүгнэлт авсан.
  • 2014 оны  4-р улиралд Газар капитал ББСБ-тай нэгдэж оноосон нэрийг “Газаркапитал партнерс ББСБ” ХХК болгон өөрчлөв.
  • 2014 оны 4-р улиралд Сонгино хайрхан дүүрэгт 4 дэх салбараа нээн ажиллаж байна.
  • МББСБХолбооноос “Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” өргөмжлөл авав.
2015 он
  • Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарав.
2016 он

Найдвартай нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгжээр шалгарлаа.

2017 он

 

  • СЗХорооны газар дээрх хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй САЙН үнэлгээ авсан. 
  • 2018 оын 4 дүгээр улиралд Баянзүрх дүүрэгт 6 дах салбар болох "Зээлийн төв" -ийг нээн ажиллаж байна. 
2018 он
  • БГД-ийн Татварын хэлтсийн татварын иж бүрэн шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй САЙН үнэлгээ авсан
2019 он
  • 2019 оны 4 дүгээр улиралд Баянгол дүүрэгт 7 дах салбар болох Баянгол салбар нээсэн