Энтертайнмент

Pwnz W2C багт нэгдлээ

2020-08-07

    Азид чансаагаараа 10-д жагсдаг W2C баг дахин бүрэлдэхүүнээ өөрчиллөө. Тоглогч Lustrouz багаас гарч түүний оронд pwnz багт нэгджээ. Ийнхүү багийн бүрэлдэхүүнд Эрдэнэдалай 'maaRaa' Баянбат, Чингүүн 'hasteka' Баярмаа, Мөнх-Ундрах 'IZR' Хосбаяр, Ялалт 'yAmi' Оюунбилэг болон Мөнхбилгүүн 'pwnz' Лхагвасүрэн тоглогчид хамаарах юм.

Тэд шинэ бүрэлдэхүүнээрээ энэ сарын долооны өдөр эхлэх DreamHack Open Summer 2020 Азийн нээлттэй шалгаруулах тэмцээнд оролцно. Өмнө нь W2C баг нь Perfect World Asia League Summer 2020 тэмцээний Азийн шалгаруулалтад дэд байр эзэлж байсан. Зургаадугаар сард мөн багийн томоохон өөрчлөлт гарсан нь hang4u, PRiSM, knowledge нар багаас гарч, оронд нь yAmi, Lustrouz, maaRaa нар нэгдсэн билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.