Энтертайнмент

Өнөөдрийн онцлох дуу №8

2020-07-24

    Магадгүй та хэзээ нэг өдөр Парис хотод очно доо хэмээн боддог уу? Хайр дурлалын, романтик байдлаараа алдартай Франц улсын мэдрэмжийг таньд мэдрүүлэх нэгэн бүтээлийг өнөөдөр онцолж байна. Шинэ артист, ковер дуучин Номингийн AVEC TOI бүтээл нь хоёрдугаар сарын найманд түүний Youtube хуудсанд цацагдсан. Уламжлал ёсоор энэхүү бүтээлийг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя. 

1. Үг. Avec toi гэх нэршил нь чамтай хамт хэмээх утгатай. Өмнөх онцолсон дуунуудаас ялгаатай нь франц болон монгол хэлийг хольсон нь шинэлэг санагдах болно. Дуралсан нэгэндээ зориулсан, гэнэн хайрын үг бүхий шүлэгтэй тул танд зуны сэрүүн орой, хаврын хайрын мэдрэмжийг төрүүлэхээр. Мөн дууны шүлгээ артист нь өөрөө бичжээ. Youtube хуудасныхаа дэлгэрэнгүй хэсэгт дууны үгээ оруулсан байна.

2. Ая. Хөнгөн бийт, сэтгэл гижигдмээр, зөөлөн хэмнэл бүхий ая нь машинд, алхаж байхдаа, аялж явахдаа, өглөө босоод, кофе уун суух үедээ ч сонсоход тохириомжтой. 

3. Бичлэг. Өөрийн богино хэмжээний дүрсэн дурсамжуудаа эвлүүлэн хийсэн тул инстаграм эсвэл фейсбүүк стори харж буй мэт сэтгэгдэл төрмөөр. Бичлэгний онцлох хэсэг нь Франц улсад эдгээр дүрсийг авсныг та ажиглах болно. 

4. Хоолой. Эмэгтэйлэг, ялдам хоолойн магадгүй танд бясалгал хийх сэдлийг өгөхүйц биз ээ.

5. Дурсамжиндаа автаж, хүүхэд насны шохоорхлоо ч бодохуйц, гэнэн хонгор анхны хайрыг тань ч санагдуулам, краш, дурлалт залуугаа харахыг хүсэх мэдрэмжийг өгөхүйц, гэгээлэг дуу хэмээн тодорхойлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.