Гэрлээ асаая

Гадаад хэл сурахад "Гацаанаас гарах " аргууд

2020-07-21

Хаа нэг дүрмийн ном барьж авсан ч тууштай хийхгүй. Үг цээжилсэн ч мартчихдаг. Өөрийнхөө дуудлагаас ичээд ярихыг оролддоггүй. Энэ бол хэл сурч байгаа хүн бүхэнд тохиолддог зүйлс. Тууштай хичээнгүй нэг нь энэ бүхнийг даван туулаад хэлээ сайжруулсан байхад хэл сурах эхэн үедээ “ГАЦЧИХСАН” хүмүүс бидний дунд түгээмэл . Олон жил хэл сурч байгаа ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа хүмүүст зориулан “ГАЦААНААС ГАРАХ” аргыг хуваалцаж байна. 

СУРАХ АРГА БАРИЛ, ЮУНААС ЭХЛЭХ, ИЛҮҮ САЙЖРУУЛАХ

Хүмүүс хэрэгцээгүй зүйлсэд зарцуулах хугацаа их. Харин амжилттай сурсан хүмүүс өөрсдийн туршлагаа хуваалцсанаар бусад хүмүүсийн сурах арга барил, төвшин ахиулахад нөлөөлдөг.

Гадаад хэл хурдан сурах 10 арга

Гадаад хэл сурах нь

Хагас жилийн дотор гадаад хэл сурах долоон арга

ДУУДЛАГАА САЙЖРУУЛАХЫН ТУЛД СОНСОХ, ҮЗЭХ МЭДЭЭЛЭЛ

Туршлагатай багш, менторуудын зөвлөдөг хамгийн шилдэг арга нь хэн нэгэнтэй ярилцах. Өөрөөсөө ичиж санаа зоволгүй, зорилго нэгтэй хүмүүстэй болон гадаад хүнтэй харилцах, тухайн хэлээрээ дагаж дуулах, подкаст сонсох, хадмалтай кино үзэх зэрэг нь үр дүн ихтэй.

Цэвэрхэн хэллэгтэй болгодог гурван арга

ЦЭЭЖИЛСЭН ҮГЭЭ ХУРДАН МАРТАХГҮЙ БАЙХЫН ТУЛД

Цахим  хэрэглэгдэхүүнээр дамжуулан хэрхэн хурдан цээжилж, хэрхэн мартахгүй байх талаар олон мэдээллүүд байдаг. Түүний дотроос хамгийн олон хүнд хүрч,  үр дүнгээ өгсөн зөвлөгөөнүүдийг хуваалцъя.

Нэг цагийн дотор мартахгүйгээр 100 үг цээжлэх

Үг цээжлэх техник

ОНЛАЙНААР БИЕ ДААН СУРАЛЦАХ, ТӨВШИН ТОГТООХОД ЗОРИУЛАГДСАН МОНГОЛ АПП

HIPPOCARDS

 Насны хязгаарлалтгүй, бүх төвшний хүмүүст зориулсан Англи, Орос, Хятад, Солонгос, Япон хэлний сонголттой, 20 мянган үгийн сантай толь бичигтэй. Тодорхой хугацааны үр дүнг  харахын тулд хэрэглэгч өөрийн сонголтоор хэлний онооны шалгалт болон бусад шалгалт, уралдаанд орох боломжтой аппликейшн

hippocard

 ИХ БҮҮ ХИЙ. БАГА БҮҮ ХИЙ. ӨДӨР БҮР ХИЙ Күнз

  

Зүгээр л ярилцъя

Харин Улаангомд амьдардаг, биечилж суралцахыг чухалчилдаг бол Зүгээр л ярилцъя уулзалтыг сонирхоорой. Кофе  уунгаа  англиар чөлөөтэй ярилцдаг тус эвентэд оролцсоноор нүүр хагарч, ярианы дадал сууна.

Зүгээр л ярилцъя

Увс аймгийн төв номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвийн хамт олон 5-12 дугаар ангийн хүүхэд багачуудынхаа зуны амралтыг үр дүнтэй өнгөрөөж, дуугаар дамжуулан англи хэлнийхээ дуудлага, үгийн санг нэмэгдүүлэх зорилгоор  English song's club үүсгэн байгуулагджээ. Тус клубт орох сонирхолтой сурагчид доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

Увс Төв номын сан

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.