Энтертайнмент

ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЖИМЭЭР

2020-07-17

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ.

УРУГВАЙ-АНХНЫ 13

    1930 оны долдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Уругвай улсын Монтэвидео хотын Сэнтэнрио цэнгэлдэх хүрээлэнд анхны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болов. Гурван тивийн арван гурван улс оролцсон. Европ тивээс Бельги, Румын, Франц, Югослав, Өмнөд Америк тивээс Аргентин, Боливи, Бразил, Парагвай, Перу, Уругвай, Чили улс болон Хойд Америкаас АНУ, Мексик улсууд оролцжээ.

Нийт тоглолт

18

Нийт гоол

70

Нийт үзэгч

434’500

Мэргэн бууч

Гильермо Стабил /Аргентин/ - 8 гоол

Шилдэг тоглогч

Хосэ Насацци /Аргентин/

Шилдэг хаалгач

Энрикэ Бальестэрос /Уругвай/

Хурдан гоол

Адалбэрт Дэшу /Румын/ - 1 минут

Түрүүлсэн улс

Уругвай

 А хэсэг -  Аргентин, Мексик, Франц, Чили

Долдугаар сарын 13-ны өдөр Монтэвидео хотын Поситос стадионд 4444 үзэгчтэйгээр зохион байгуулагдсан. Анхны тоглолт Францын эсрэг Мексик тоглосон юм. Үүнд 4:1 харьцаатайгаар Франц улс хожив. Шүүгчээр Уругвай улсын Доминго Ломбарди ажилласан. Тоглолтын гоолууд: Люсьен Лорэн 19 (1-0), Марсэл Ланжилье 40 (2-0), Андре Машино 42 (3-0), Хуана Каррэньё 70 (3-1) Андре Машино 87 (4-1)

/Мексикийн шигшээ баг/

Анхны гоол: Анхны гоолыг Францын шигшээ багийн довтлогч Л.Лорэн(1907-2005) оруулжээ. Тоглолтын 19 дэх минутад Э.Либератигийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг гоол болгосон. Л.Лорэн нь шигшээ багтаа 10 тоглолтод хоёр гоол оруулсан 160 см өндөртэй тамирчин юм.

Долдугаар сарын 15-ы өдөр Цэнтрал паркад 23’409 үзэгчтэйгээр Аргентины эсрэг Франц улс тоглосон. Шүүгчээр Бразил улсын Жилбэрто дэ Алмэйда Рэго ажиллав. Тоглолтын 81 дэх минутад Аргентины тоглогч Луис Монти гоол оруулснаар 1-0 харьцаатайгаар Аргентин улс тус тоглолтод хожил байгуулжээ.

Долдугаар сарын 16-ны өдөр Цэнтрал паркад 9249 үзэгчтэйгээр Чилийн эсрэг Мексик улс тоглов. Тус тоглолтын шүүгчээр Бельги улсын Анри Кристоф ажилласан. Тоглолтын дөрөв дэх минутад Чили улсын тоглогч Карлос Видал эхний гоолыг оруулсан юм. Улмаар дараагийн гоолыг тоглолтын 51 дэх минутад Мексик улсын тамирчин Мануэл Росас өөрийн хаалганд авто гоол оруулан, тоглолтын харьцаа 2-0 болов. Тоглолтын төгсгөлд 86 дахь минутад Чили улсын тоглогч К.Видал дахин нэг гоолыг хийснээр, тоглолтыг 3-0 харьцаатайгаар Чили улс хожсон.

М.Росасын оруулсан энэхүү авто гоол нь Дэлхийн аваргын түүхэн дэх анхны авто гоол билээ. 
                                                                                                                                                                                

Долдугаар сарын 19-ний өдөр Сэнтэнарио стадионд 42’100 үзэгчтэйгээр Чилийн эсрэг Франц улс тоглов. Тоглолтыг Уругвай улсын Анибал Тэхада шүүсэн юм. Чили улсын тоглогч Гильермо Субиабрэ тоглотын 64 дэх минутад гоол оруулснаар 1-0 харьцаатайгаар Чили хожсон. Мөн энэхүү өдөр Мексикийн эсрэг Аргентины тоглолт болсон юм. Шүүгчээр Боливи улсын Улрико Саусэдо шүүсэн.

Гильермо Стабил 8 (0-1)              Мануэл Росас 37 (1-3) торгуулийн цохилт

Адолфо Сумелсу 12 (0-2)             М.Росас 72 (2-5)

Гильермо Стабил 17 (0-3)            Робэрто Гаойн 78 (3-5)

Франциско Варальёо 53 (1-4)

Адольфо Сумэлсу 55 (1-5)

Г.Стабил 80 (3-6)

Долдугаар сарын 22-ы өдөр А хэсгийн сүүлийн тоглолт Сэнтэнарио стадионд Аргентиний эсрэг Чили улстай хийсэн тоглолтоор өндөрлөв. Уг тоглолтыг 41’459 хүн үзсэн юм. Шүүгчээр Бельги улсын Жон Лангэнус ажилласан. Тоглолтын 12, 14 дэх минутад Аргентины тамирчин Гильермо Стабил эхний хоёр гоолыг оруулжээ. Тоглолтын 15 дахь минутад Чилийн тамирчин Гильермо Арэльяно гоол оруулснаар, тоглолтын харьцааг 2-1 болгов. Улмаар 51 дэх минутад Аргентин тоглогч М.Эваристо гоол оруулснаар 3-1 харьцаатайгаар Аргентин улс хожсон юм.

Ийнхүү Аргентин улс хэсгээ тэргүүлэн, Чили улс удаалжээ. Эхний хэсэгт тоглосон Мексик улсын хувьд бүхий л тоглолтдоо хожигдол хүлээсэн юм.

Үргэлжлэл бий...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.