Энтертайнмент

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ДУУ №6

2020-07-17

    Бороотой өдрүүд дуусан, халуун өдрүүд үргэлжилсээр. Өнөөдрийн онцлох дуугаар 90's. 90-ээд оны амьдрал хэрхэн байсан бол гэж боддог уу? Тэдний үеийн дуунууд ямар байсан бол. VIBE болон 2WAY, KH.SHINE нарын хамтарсан энэхүү уран бүтээл нь дөрөвдүгээр сарын 25-нд олны хүртээл болсон юм. Уламжлал ёсоор уг дууг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя.

1. ҮГ. Үгний утгын хувьд сонсголонтой, англи үгнүүдийг мөн чамгүй ашигласан. Дууны үг нь ямар төрлийн дуу болохыг илтгэдэг. Тэгвэл дууны үгнээс багахан хэсгийг хүргэхэд:

"Жаран жил хажууд чинь жаргаж суумаар байна

90 он шиг эргэн тойрон намуун тайван дулаан байна" 

СС ашигласан тул үгийг шууд харж, даган дуулах боломжтой. 

2. БИЧЛЭГ. 90-ээд онд бидний аав, ээж, ах, эгчийн үеийн алдартай киноны хэсгүүдийг нийлүүлэн дүрсжүүлсэн нь сонирхолтой.

3. АЯ. 90-ээд оны дуунуудыг сонсож байсан уу? Тэгвэл энэхүү дуу нэртэйгээ адил 90-ээд оны хэмнэлийг агуулсан тул хөнгөн байдлаар та бүжих нь тодорхой биз ээ.

4. ХООЛОЙ. Өмнөх онцлох дуунуудын адилаар эвлэгхэн хоолойтой уран бүтээлчид. Ямар ч хүн дуулж чадахаар, бүх төрлийн хоолойнд тохирохоор дуу. 

5. Шинэ уран бүтээлчдийн шинэлэг дуунуудыг дэмжих нь сонсогч таны Монголын урлагт оруулж буй хувь нэмэр шүү. Өрсөлдөөнийг дагаж, чанартай бүтээлүүд сонсогч таньд хүрэх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.