Энтертайнмент

Өнөөдрийн онцлох дуу №4

2020-07-09

    Өнөөдрийн онцлох дуугаар та бүхэнд "Баяртай" гэх Sash-ын уран бүтээлийг хүргэе. Энэ сарын нэгэнд гарсан шинэ уран бүтээл. Сонсож амжаагүй бол сонсоорой. Уран бүтээлчийн тухайд ERDENE LABEL-ээс уран бүтээлээ туурвидаг, 2017 онд анхны бүтээл LOLITA-г олны хүртээл болгож байжээ. Тэгвэл энэхүү дууг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя.

1. Үг.  Дууны нэрнээс нь ямар төрлийн дуу вэ гэдэг нь тодорхой байх. Сэтгэлийн гүнд хүрэхээр, дурсамж сэргэхээр мэдрэмжийг авах болно.

...Нүдэн дээр минь миний бүх мөрөөдөл нурлаа

Үнэн гэж хэлсэн бүхэн чинь одоо бүгд худлаа

Сэтгэлээсээ хандаж байсан энэ бүх хугацаанд

Сэтгэлээс минь бусдыг бүгдийг аваад явсан... 

Өө нээрээ СС-тэй юм байна лээ шүү.

2. Ая. Эморуулдаг дуу гунигтай аятай байдаг гэж бодож байна уу? Үгүй шүү. Үг нь гунигтай хэдий ч ая нь цоглог хэмнэлтэй тул уйдаахгүй, сонсголонтой. 

3. Хоолой. Энгийн мэт хэрнээ эвлэгхэн хоолой. Үгээ тод, чанга хэлдэг тул дууны утгыг ойлгохгүй гэх асуудал байхгүй.

4. Бичлэг.  Өндөр өртөг бүхий бичлэг биш тул дүрсэнд анхаарлаа төвлөрүүлээд дууг нь ойлгохгүй гэх асуудал байхгүй. Энгийн, төсөр хэрнээ дуундаа тохирсон дүрстэй шүү. 

5. SASH-ын дуунуудын үг, хэмнэл нь их сонирхолтой тул заавал сонсож үзэх, монгол уран бүтээлчдийнхээ жагсаалтад оруулаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.