ГАЗАРКАПИТАЛ ПАРТНЕРС ББСБ нь үйл ажиллагааныхаа чанар, мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартад хүргэж, нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 болон ISO/IEC 27001:2022 стандартуудыг 8 салбар нэгж, Зээлийн үйл ажиллагаа, Итгэлцлийн үйлчилгээ, Валют арилжаа, Төлбөрийн баталгаа, Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлал гэсэн 6 тусгай зөвшөөрлийн хүрээнд амжилттай нэвтрүүллээ. Нэгдсэн менежментийн тогтолцоо нь байгууллагын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд санхүүгийн салбар дахь манлайллыг улам бэхжүүлж байгаа юм.
ISO 9001:2015 стандарт нь Чанарын менежментийн тогтолцооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Газаркапитал партнерс ББСБ нь үйлчилгээний процессуудаа тасралтгүй сайжруулж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангахад чиглэсэн тасралтгүй сайжруулалтын соёлыг бий болгож чадлаа.
ISO/IEC 27001:2022 стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх олон улсын стандарт юм. Газаркапитал партнерс ББСБ нь энэхүү стандартыг нэвтрүүлснээр харилцагчдын хувийн мэдээлэл болон компанийн чухал мэдээллийг хамгаалах өндөр түвшний менежментийг бий болгож, болзошгүй кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан юм.
Нэгдсэн менежментийн тогтолцооны ач холбогдол
ISO 9001:2015 болон ISO/IEC 27001:2022 стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн нь Газаркапитал партнерс ББСБ-ын хувьд зөвхөн чанар, аюулгүй байдлыг сайжруулаад зогсохгүй, үйл ажиллагааны бүхий л үе шатанд илүү үр дүнтэй, уялдаа холбоотой удирдлагын системийг бий болгосон юм.