Байгууллагын сургалтын хэрэгцээнд тулгуурлан нийт ажилтнуудад мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтыг тогтмол зохион байгуулж ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх, сурч хөгжихөд анхаарч, ажилтан бүрийг хөгжих боломжоор ханган ажиллаж байна. 2025 оны 1-р улиралд бид Санхүүгийн зохицуулах хороо, МББСБХолбоо, Банк санхүүгийн академи мөн бусад сургагч багш нараас нийт 20 цагийн сургалтанд хамрагдлаа.