Мэдээ, мэдээлэл

АЖИЛТНЫ ЯРИЛЦЛАГА-002

2021-06-22

Газар капитал партнерс ББСБ -ын Нягтлан бодогч: О.Хонгорзул

Миний бие 2 жилийн өмнө их сургуулиа төгсөх улсын шалгалтаа өгчихөөд "Газаркапитал партнерс ББСБ"-д ажлын анкетаа бөглөсөн. Хонхны баяртаа бэлдэж явахад байгууллагын хүний нөөцөөс залгаад дараагийн шатны ярилцлаганд ороорой гэж хэлэхэд итгэл муутайхан төв оффис дээрээ очиход хамгийн нүүр дүүрэн мишээлтэй, хамгийн найрсаг, хүндлэл сайтай хамт олон угтсан тэгээд л би энэ л байгууллагад ажиллана гэх бодол шулуудсан.

Ажил амьдралын гараагаа мэдлэг, ур чадвар, хүнлэг, сэтгэл үнэртсэн газраас эхлүүлэн ажиллаж туршлага сууж, ухаан нэмж байгаадаа туйлын их баяртай байдаг.

Манай байгууллага өдөр тутамдаа төрөл бүрийн хүнтэй, салбар салбарын байгууллагтай харилцдаг болохоор өргөн цар хүрээний мэдлэг мэдээлэлтэй байх шаардлага тулгардаг.

Мөн төрөл бүрийн ааш араншинтай, сэтгэлзүйтэй хүмүүстэй харилцдаг учир тэр бүхний арга эвийг олж ямар ч үе, ямар ч нөхцөлд тайван байж харилцагчаа сонсож, ойлгох асуудлыг олж гарц гаргалааг олох, шийдэх асуудал үүсдэг.

"Харилцагчийн амжилт Бидний амжилтын баталгаа" уриатайгаар ажилладаг манай байгууллагын хувьд харилцагч нэг бүрдээ анхаарч ажиллахыг эрхэмлэдэг.

Хөл хорионы үеэр бизнес нь доголдоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн нэг харилцагчтайгаа зээлийн эдийн засагч нь яриад манай ажлынхан үдийн цайгаа танайхаас авъя та биднээс олсон орлогоороо зээлээ төлөөрэй гээд тохиролцоод амжилттай зээлээ бүрэн төлж дуусгасан нэг жишээ байна.

Аль болох харилцагчаа дэмжих тал дээр ажилладаг болохоор маш их баяртай байдаг.

Харилцагчид баярлалаа, хамтран ажиллах таатай байна, танайхаас авсан хөрөнгө оруулалт өгөөжтэй, их тус боллоо гэх зэргээр хэлэхэд маш их урамч авч хамт олноороо бахархдаг.

Харилцаа хандлага гэдэг хамгийн чухал зүйл гэдгийг илүү ухаарч ажиллаж байна. Амьдралын 10% нь надад тохиолдох зүйлс, 90% нь үүнд хандах миний хандлага гэдгийг байнга боддог болсон.

Өнөөгийн эрин зуунд улам өөрийгөө дайчилж, суралцаж хөгжиж байх нь чухал гэдгийг ухамсарлан урагшилж байна даа.

Энэ бүхэнд түлхэц болж байдаг хамт олондоо маш их талархаж байна.

Харилцагчийн амжилт - Бидний амжилтын баталгаа.

Утас: 77777-105

Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.