Мэдээ, мэдээлэл

АЖИЛТНЫ ЯРИЛЦЛАГА-001

2021-06-22

Газар капитал партнерс ББСБ -ын Зээлийн ажилтан

Г.Өлзий-Эрдэнэ

Би 2013 онд эдийн засагч-статистикч мэргэжлээр их сургуулиа төгсөнгүүтээ идэвхтэй ажил хайж эхэлсэн тэр үед манай байгууллага Дархан хотод шинэ салбар нээж ажилтан авч байгаатай давхцан шалгаруулалтанд тэнцэн ажилд орж байсан даа.

Тэрнээс хойш энэ байгуулагадаа 8 дах жилдээ ажиллаж, мөн суралцсаар байгаа.

Манай салбарын ажлын онцлог тэр тусмаа зээлийн ажилтан гэдэг нь тэргүүн шугаманд хүмүүстэй харилцдаг. Тиймдээ ч харилцааны өндөр ур чадвар шаардагддаг. Өдөр бүр янз бүрийн ааш араншинтэй хүмүүс орж ирдэг. Зээлийн хэрэгцээ гарсан яарсан, бухимдсан харилцагч цаг хугацаатай уралдан биднийг зорьж ирдэг бөгөөд хүн бүрийн ааш араншинд тохируулан харилцаж, хамтын ажиллагаагаа амжилттай болгох талаас нь ойлголцон ажиллах хүндхэн хийгээд хариуцлагатай харилцаа шаардагддаг. Үүний ард зээлээ авч, ажлаа бүтээгээд чин сэтгэлээсээ баярлан, талархлаа илэрхийлэх харилцагчаа хараад би ч бас баяртай болдог.

Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй санхүүжилтын зээлийг олгоод амжилттай явааг нь харах миний ажлын хамгийн сайхан нь байдаг даа.

Нэг удаа манайхаас зээл аваад шинэ автомашин худалдан авсан харилцагч маань ажил тарахад гадаа хүлээж байгаад гэрт хүргэж өгч байсан тохиолдол байдаг. Замдаа явж байхдаа машин авах нь тэр хүний амьдралд ямар том зүйл болох талаар ярьсан нь одоо болтол мартагддаггүй юм. Үнэхээр чин сэтгэлээсээ баярласан байсан.

Миний ажлын давуу талууд их байдаг. Олон хүнтэй харилцдаг танилын хүрээ ихтэй, олон янзын салбарт ажилладаг хүмүүстэй харилцаж тэр хэмжээгээрээ мэдлэг мэдээллийг олж авч, хэнтэй ч аятайхан харилцаад ойлголцдог. Ингэснээр маш сайн сонсогч байж чаддаг. Тэгээд л ер нь хүнийг хараад зан ааш харилцаа нь ямар хүн бэ гэдгийг ойлгодог болчдог юм байна лээ.

Аливаа ажил болон амьдрал дээр тулгарсан асуудлыг дүгнэх оновчтой шийдвэр гаргах тал дээр маш том ахиц дэвшил гарсан гэж боддог. Сэтгэл зүйн тал дээр олон хүмүүстэй харилцаад эхлэхээр их тайван дөлгөөн болдог юм шиг байгаа юм. Ер нь байгууллагаас ажилчиддаа чиглэсэн хувь хүний хөгжил, харилцаа, хандлага болон ажил мэргэжилтэй холбоотой сургалтанд олон удаа хамруулдаг нь бидэнд их хэрэг болдог. Өөрийгөө хөгжүүлэх боломжыг нээж өгснөөр миний хувьд ажил амьдралдаа ашиглах шинэ санаа, боломжуудыг нээж өгдөг.

Манай хамт олны 90 хувь нь залуучууд бөгөөд тэдний дунд эрч хүчтэй, шинийг санаачлагч олон залуус байдаг. Бид хамтдаа сурч, хамтдаа хөгжсөөр байна.

Харилцагчийн амжилт - Бидний амжилтын баталгаа.

Утас: 77777-105

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.