Газар Капитал Партнерс
(+976) 7011-5167
Дав - Баа 9.00 - 18.00

New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq
Want create site? Find Free WordPress Themes and plugins.
null

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцагчаа дээдэлж, тэдний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн түргэн шуурхай, соёлч боловсон үйлчилгээг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнээрээ дамжуулан үзүүлэх замаар Монголын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө тэргүүлэгч байгууллага байна.

 

“Харилцагчийн амжилт – Бидний амжилтын баталгаа”

null

БИДНИЙ ТҮҮХ

2005 ОН

Монгол улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран шалгаруулдаг “ТОП-5   ББСБ”-ын нэгээр анх удаа шалгарав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг  тогтмол ханган ажиллаж, Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх   эрхийг авсан цөөн тооны ББСБ-ын нэг болов.

2006 ОН

Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр 2 дахь удаагаа шалгарав.

Нийслэлийн татварын байгууллагын иж бүрэн шалгалтанд   ямар нэгэн зөрчил, дутагдалгүй хангалтай сайн үнэлгээ авсан   бөгөөд Татварын Ерөнхий Газраас “Найдвартай татвар төлөгч”   өргөмжлөлөөр шагнуулав.

2007 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр дахин шалгарав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтаар ямар нэгэн   зөрчил дутагдалгүй сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт  дүгнэлт авав.

2008 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр дахин шалгарав.

2009 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-5   ББСБ” өргөмжлөлөөр 5 дахь удаагаа дараалан шалгарав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтуудаар ямар нэгэн   зөрчил дутагдалгүй сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт   дүгнэлт авав.

СЗХ-оос Валют арилжаа эрхлэх зөвшөөрөл авч зах зээлийн   бодит ханшаар валют худалдах, худалдан авах үйлчилгээг   үзүүлж  эхлэв.

2010 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 6 дахь удаагаа дараалан шалгарсан.

Нийслэлийн татварын байгууллагын иж бүрэн шалгалтанд   ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллаж байгаа гэсэн дүгнэлт   авсан.

“Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл авсан.

2011 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 7 дахь удаагаа дараалан шалгарав.

2012 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 8 дахь удаагаа дараалан шалгарав.

2013 ОН

Монгол Улсын ЗГ болон МҮХАҮТанхимтай хамтран “ТОП-10   ББСБ” өргөмжлөлөөр 9 дэх удаагаа дараалан шалгарав.

2013 оны 1-р сараас эхлэн Хан-Уул дүүрэгт анхны салбараа   нээв.

2014 ОН

  • 2014 оны 1-р улиралд орон нутагт буюу Дархан-Уул аймаг, Баянзүрх дүүрэгт салбараа нээн ажиллаж байна.
  • 2014 оны 2-р улиралд Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй САЙН ажиллаж байгаа гэсэн үнэлэлт дүгнэлт авсан.
  • 2014 оны  4-р улиралд Газар капитал ББСБ-тай нэгдэж оноосон нэрийг “Газаркапитал партнерс ББСБ” ХХК болгон өөрчлөв.
  • 2014 оны 4-р улиралд Сонгино хайрхан дүүрэгт 4 дэх салбараа нээн ажиллаж байна.
  • МББСБХолбооноос “Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” өргөмжлөл авав.

2015 ОН

Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарав.

2016 ОН

Найдвартай нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгжээр шалгарлаа.
null

ЗАХИРЛЫН ЗУРВАС

“Газар партнерс” Банк Бус Санхүүгийн Байгууллагын эрхэм харилцагч, дэмжигч, хамтран ажилладаг иргэд, байгууллага, хамт олон та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая.

Манай ББСБ нь 2004 оны 8–р сарын 09–нд Монгол Банкнаас Банк Бус Санхvvгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван Улаанбаатар хотноо үүсэн байгуулагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй зарчмаар хvргэж ирсэн билээ.

Бид 2013 оны жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор 2500 гаруй иргэд, аж ахуйн нэгжид нийт 50 орчим тэрбум гаруй төгрөгийн зээл олгож уг зээлээрээ дамжуулан 4000-5000 гаруй ажлын байр бий болгоод байгаа бөгөөд зээлийн эргэн төлөгдөлт 95-96 хувьтай байна.

Тус ББСБ нь 2004-2014 онд улсын төсөвт 526,9 сая төгрөгийн татвар төлж “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл авлаа. Мөн Монгол Улсын Засгийн Газар, МYХАYТ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг vнэлэн тус ББСБ-ыг ТОП-5 ББСБ-ын нэгээр 2005-2013 онуудад 9 жил дараалан тодруулсан нь харилцагч та бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

Тус ББСБ нь 2014 оны 4-р улиралд Газар капитал ББСБ-тай нэгдэж оноосон нэрээ ГАЗАР КАПИТАЛ ПАРТНЕРС ББСБ болгон өөрчлөв.

Бид харилцан ашигтай, хамтран ажиллахыг хүсч байгаа хэн бүхнийг манай байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээнд хамрагдан, олз ашгаа нэмэгдүүлэхийг урьж байна.

Бидний үйл ажиллагаанд өндөр итгэл найдвар, урам зориг өгөн хамтран ажилладаг иргэд, байгууллага хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлэхийн сацуу бидний цаашдын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал
С.Мөнхгэрэл

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Газар Капитал Партнерс