Газар Капитал Партнерс
(+976) 7011-5167
Дав - Баа 9.00 - 18.00

New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Шинээр бизнес эрхлэгчдийн гаргадаг гол алдаанууд

Homenews-mnШинээр бизнес эрхлэгчдийн гаргадаг гол алдаанууд

Ихэнх хүмүүс бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг. Тиймээс та бүхэн дараах алдаануудыг гаргахаас аль болох зайлсхийгээрэй.

 

Ганцаараа зүтгэх

Компани байгуулах нь үнэндээ маш хүнд ажил бөгөөд ямар ч бизнесийг эхлүүлэхэд ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш хүн шаардлагатай байдаг.

Бизнес төлөвлөгөөгөө халтуурдах

Бизнес төлөвлөгөөгөө хэр найдвартай хийснээр таны ирээдүйн амжилт тодорхойлогдоно.

Мөнгөө буруу зарцуулах

Шинэ бизнес эхлүүлэх үед “мөнгөтэй байх нь” маш чухал бөгөөд үүнийгээ зөв зарцуулах шаардлагатай.

Өөрчлөлт хийх чадваргүй байх

Бизнесээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд зөвхөн ямар нэгэн асуудал тулгарахад шийдвэрлэх нөөц төлөвлөгөөтэй байгаад зогсохгүй үүнийгээ хэрэгжүүлж, өөрчлөгдөх чадвартай байх ёстой.

Байрлалаа буруу сонгох.

Бизнесийн байршлыг зөв сонгох нь үргэлж л чухал асуудалд тооцогдсоор ирсэн. Дэлгүүрийн хувьд л гэхэд өртөг зардлаа тооцож байгаад аль болох мөнгөтэй худалдан авагчиддаа ойрхон байрлах нь чухал байдаг.

Цагаа олоогүй үедээ бизнесээ эхлүүлэх.

Шинэ бизнес эхлүүлж байгаа бол цаг үеээ олох нь хамгийн чухал. Эдийн засгийн хямрал зэрэг тооцоолох аргагүй хүчин зүйлээс бусдыг нь тооцоолж бизнесээ зөв цаг үед нь эхлүүлж болно. Үүнд шинжлэх ухааны нарийн арга, судалгаа ч шаардлагагүй. Зүгээр л хэт яаруу эхэлсэн эсвэл хэт удаан хүлээж байгаагаа ойлгож мэдрэхэд л хангалттай.

Хүмүүсийг ажилд авахдаа буруу хандах.

Компанийн төлөө ажиллах сэтгэлгүй хүн авах, эсвэл танил талаа хараад ур чадвар дутмаг хүн авах гэх мэт шалтгаануудын улмаас олон шинэ бизнес бүтэлгүй болдог. Хувийн ааш араншингаасаа болоод багийн бусад гишүүдтэйгээ таарахгүй хүн авчихвал мөн л адил асуудал үүснэ. Шинэ бизнес эхлүүлж байгаа үед зөвхөн ур чадвартай хүмүүсийг л ажиллуулах нь зүйтэй.

 

Таны бизнест амжилт хүсье!

Tags:

    Left Menu Icon