Газар Капитал Партнерс
(+976) 7011-5167
Дав - Баа 9.00 - 18.00

New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Хүүхдэдээ хэрхэн санхүүгийн боловсрол олгох вэ?

Homenews-mnХүүхдэдээ хэрхэн санхүүгийн боловсрол олгох вэ?

Эцэг эх бүр үр хүүхдээ ирээдүйд сайхан гэр бүлтэй болж, ажилдаа амжилт гаргаж, эрүүл саруул яваасай хэмээн хүсдэг. Гэтэл хүүхдийн ирээдүй томчууд бидний өнөөдрийн үйл хөдлөл, хандлага, өдөр тутмын хэв маягаас шууд хамааралтай байдаг. Тиймээс бага наснаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй юм. Хүүхдэдээ санхүүгийн боловсрол олгож ирээдүйд чинээлэг байх үндсийг нь тавих дараах зөвлөмжийг хүргэе.

Мөнгөний тухай ярилц

Юуны түрүүнд мөнгө өөрийн гэсэн үнэ цэнэтэй агаад чи үүнийг зарцуулсан л бол мөнгө чинь хорогдоно гэдгийг ойлгуулах. Эхний ээлжинд хүүхдэдээ бага хэмжээний бэлэн мөнгө өгч өөрөө зарцуулах боломжийг нь олго.

Хүсэл хэрэгцээ хоёрыг нь ялгаж салгаж сургах

Өөрт байгаа мөнгөнөөсөө илүү хэмжээний зардал гаргаж болохгүй талаар үг яриа, үйлдлээрээ ойлгуулах хэрэгтэй. Гэр бүл дундаа бяцхан тоглоом ч зохиосон болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй, учир нь авахыг хүссэн зүйлээс нь байнга татгалзвал хүүхэд “манайх ядуу юм байна” гэсэн эмзэг бодол дотроо тээж магад.

Хэрэглээний мөнгийг нь зөв олгох

Хүүхэд өөрийн гэсэн мөнгөтэй болмогцоо амьдралдаа сонголт хийж шийдвэр гаргах ямар чухлыг ойлгож эхэлдэг байна. Хүүхдэдээ нэг долоо хоногийн хугацаатайгаар халаасны мөнгө өгч байх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр таны өгсөн мөнгийг хүүхэд өөрөө хэрхэн яаж зарцуулахаа бие даан шийдвэрлэх боломжийг олгох юм. Хэрэв хугацаанаасаа өмнө мөнгөө үрж дуусгасан бол хүүхдэдээ зээл олгох хэрэггүй.  Хэрэглээний мөнгө олгох гол санаа нь хүссэн зүйлээ авах, мөнгөө яаж хуримтлуулахыг ойлгуулах юм. Тэд эхний удаадаа алдсан ч дараа нь арай л ухаалаг сонголт хийж шийдвэр гаргах нь лавтай.

Амьдралаас суралцах шилдэг боломжууд

Өдөр тутмын болон гэр орны ойр зуурын ажлууд таны хүүхдэд мөнгийг хэрхэн зөв зарцуулахыг мэдрүүлэх сайхан боломж юм. Хүнсний дэлгүүр явахдаа тэднийг дагуулж яваад төлөвлөж, хадгалж бас боломжийн үнэтэй барааг хэрхэн сонгох тухай зааж сургаарай. Түүнчлэн банк ч гэсэн бас нэгэн боломж. Хэдий орчин үеийн банкны үйл ажиллагаа онлайнаар явагддаг болсон ч хүүхэдтэйгээ цуг банкин дээр очиж тэд яаж ажилладгийг нүдээр үзэх нь маш чухал. Хэрхэн хадгаламж үүсдэгийг тэдэнд харуулж, банкны менежертэй уулзаж асуулт асуух боломж олгох нь тэдэнд сайн нөлөө үзүүлдэг.

Tags:

    Left Menu Icon