Газар Капитал Партнерс
(+976) 7011-5167
Дав - Баа 9.00 - 18.00

New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

1,000 хүүхэд нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйж явааг харах цаг тун удахгүй

Homenews-mn1,000 хүүхэд нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйж явааг харах цаг тун удахгүй

Зунжин уулзаагүй ангийнхаа найзуудыг санасан, зургийн хичээл шугам зургаа үгүйлсэн, анхны эрдмийн гараагаа эхлэх гэж буй бяцхан сурагчид гээд хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Шинэхэн цүнхээ үүрээд сурагчийн дүрэмт хувцасаа өмсөөд л сургууль руугаа алхахыг тэсэн ядан хүлээж буй багачууд айл бүрт л байгаа гэхэд хэлсдэхгүй байх.

Улаанбаатар хот маань 379,419 өрхтэй гэвч нийт хүн амын маань 27,4% нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу ядуу гээд тооцоход хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг хангаж чадахгүй маш олон айл өрхүүд байна. Тиймээс ч олон мянган хүүхэд сурч боловсрох нөхцлөөр дутагдаж сэтгэл дундуур үлдэхвийдээ гэсэн айдас эмзэглэл хоёр зэрэгцэн орж ирж байгааг нуух юун.

Харин энэ цаг үед 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэхээр зэхэж байгаа талаар та бүхэндээ дуулгахад таатай байна.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан ба гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий ЦҮНХ-ийг өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргахад чиглэсэн байгааг дуулгахад таатай байна.

Ийнхүү банк бус санхүүгийн байгууллагууд /ББСБ/ маань ядуу, бага орлоготой, олон ам бүлтэй өрхийн 6-12 насны 1,000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбай дээрээ гардуулан өгөх болно.

 

Tags:

    Left Menu Icon